Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.12.18 17:19
314
О.Цогтгэрэл: 20 яам, 40 сайд гэсэн данхар бүтцээ цомхон болгох хэрэгтэй

АН-ын бүлгээс Ерөнхий сайд Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: АН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, шийдвэр гаргасан. Тус шаардлагаа албан ёсоор Ерөнхий сайдад өглөө. Сүүлийн үед ЗГ-ын хурлаас ямар шийдвэр гарч байгааг та бүхэн харж байгаа байх.

Дандаа албан тушаалын холио солио, албан тушаалын томилгоо л хийгдэж байна.  Томилгоо хийхдээ дандаа зардал нэмсэн буюу дэд сайд томилж байна.

Гэхдээ манай намаас зөвхөн дэд сайдын асуудлыг яриагүй. Төрийн, төсвийн зардал, орлогын тасалдал, олон аж ахуйн нэгжүүд дампуурч байна. Төрөө цомхон болгож, төсвөө тана, дэд сайдын албан тушаалыг цуцал гэх шаардлагыг АН-ын зүгээс тавилаа.

Ер нь 20 яам, 40 сайд гэсэн данхар бүтцээ цомхон болгох хэрэгтэй. 

Шууд дамжуулалт: