Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны буулгалтын ажлыг “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” энэ оны есдүгээр сараас эхлүүлсэн. Ингэхдээ нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын инженерүүдийн хяналт дор буулгасан бөгөөд улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Энэ хугацаанд буулгалтын ажлыг 80 болон 50 тонны хоёр кран, дөрвөн бага оврын экскаватор, 30 тонны нэг ковш, найман хово машинтайгаар 20-25 хүний бүрэлдэхүүнтэй бригад гүйцэтгэжээ.
Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагч: Тус барилгыг хүчитгэх боломжгүй гэх дүгнэлт гарсан. Тиймээс нураах шийдвэр гаргасан. Нураахаар олон удаа тендер зарласан. Гэвч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй. Тиймээс төрийн худалдан авах ажиллагааны 10.8-д заасны дагуу барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн газарт нийслэлийн засаг даргын захирамжаар эрх шилжүүлж, нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хяналт тавьж ирэх онд ахин барих ажлын бэлтгэл ажлыг хангалаа.
Ирэх 2026 онд барилыг барьж ашиглалтад оруулж, байр түрээслэх мөнгийг хэмнэх байр суурьтай байгаа.
Шууд дамжуулалт: