

Оюутолгойн гэрээ 16 жилийн өмнө хийгдсэн ч одоог хүртэл Монголчууд үр өгөөжийг нь хүртсэнгүй. Гэвч нэг өдөрт л Оюутолгойн гэрээний хүүнд 10 тэрбум төгрөг төлж, 7 жил тутам зээлийн хүүгээ бууруулах боломжийг хүлээсээр буй. Харин энэ жил хэлэлцээрийн ширээний ард суусан. Мөн Оюутолгойн хянан шалгах түр хороо 6 сарын өмнө байгуулагдаж, Оюутолгой болон Онтри ХХК-ийн асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Энэ хүрээнд гурван өдрийн сонсголын үр дүнг нэгтгэсэн тайланг хянан шалгах түр хорооноос гаргасан. Харин өчигдөр УИХ-ын чуулганаар тус асуудлын талаар хэлэлцэх байсан ч хэлэлцээгүй. Харин өнөөдөр тус асуудлыг УИХ-ын чуулганааар оруулаасай гэх хүлээлт иргэдийн дунд үүсээд байна.
Өнгөрсөн жил УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын шинэ жилийн баярыг сургалттай учраас ажлаа эрт дуусгахыг хөгжилтэйгөөр анхааруулж байсныг хүмүүс санаж байгаа байх. Тэгвэл өнөөдөр бас УИХ-ын гишүүд “сургалт”-тай сурагтай байна. Гэхдээ эрхэм түшээд Оюутолгойн нөхцөл байдлыг сайжруулах асуудлаа баталгаажуулсан тогтоолоо батлахгүй бол баярлах тухай бодох эрхгүй. Баялгаа ашиглуулаад үр өгөөж хүртэхгүй байгаадаа монголчууд энэ төслийн ач холбогдолд асар их дургүйцэж байгаа.
Гэхдээ ярилцаж хэлэлцээд сайжруулж, үр өгөөж хүртэх ёстой гэдгийг ойлгож байгаа нь сошиалын хандалтуудаас харагдаж байгаа. Тийм ч учраас тэдний хүлээлтэд нийцүүлсэн тогтоолын төслөө яаралтай баталж, өдрийн 10 тэрбумын зээлийн хүүгийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Энэ чухал асуудлаа шийдээгүй улстөрчдийн хувьд шинэ жилийн баяр, элдэв сургалт семинарын асуудал яригдах ёсгүй.
