Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.12.19 12:08
199
О.Батнайрамдал: Өнөөдөр хянан шалгах түр хорооны тайланг танилцуулна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Хянан шалгах түр хороо байгуулагдаад 6 сар болох гэж байна. Хуулийн хугацаа дуусахад бараг 7 хоног үлдсэн байна. Хуулийн хугацаандаа багтаж сонсголоо амжилттай зохион байгуулсан. Харин тогтоолын төслөө УИХ-аар батлуулснаар татан буугдах ёстой. 

Оюутолгойн өгөөжийн маргаан анхнаасаа яригдаж байсан. Хоёр тал хоёулаа өөр ойлголттой. Анх гэрээ хийхэд өгөөжийг гэрээнд тусгаад ойлгомжтой байсан бол 16 жилийн турш маргахгүй байсан болов уу. Үүнийг бид цаашид засаад явах ёстой. ЗГ-ын хэлэлцээр хийгдэх гэж байгаа энэ үед олон зүйлийг ойлгомжтой болгох хэрэгтэй. Сая болсон сонсгол олон нийтийн мэдэх эрхийг хангаж, тус болно гэж найдаж байгаа. 

Өнөөдөр чуулганы 5 дахь асуудал болж орсон байгаа. Хянан шалгах түр хороо өчигдөр хуралдаж батлаад, өнөөдрийн чуулганаар хянан шалгах түр хорооны тайланг танилцуулна. Тэгээд УИХ-ын тогтоолын төслөө хэлэлцүүлээд батална гэсэн үг.

Шууд дамжуулалт: