Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
133
О.Амгаланбаатар: Орон нутгийн засаг дарга нарын эрх мэдлийг нэмэгдүүлж, нийслэлд төвлөрсөн эрх мэдлийг задлах ёстой

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Орон нутагт төрийн ажил цалгардаж хүндрэл үүсдэг тул үүнийг засаж байж иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээ илүү сайжрах юм. Нэг нам, дарга нь ялахаараа л өөртөө зориулсан бүтэц угсардаг. Өөрийн гэсэн хүнтэй байх гэсэн эрх ашиг нь дийлээд томилгоо хийдэг. Цагдаа, тагнуул, прокурор гэсэн байгууллагууд босоо чиглэлтэй байдгаараа байна. Бусад буюу халамж, эрүүл мэнд, боловсрол зэргийг аймаг нь мэдэхээс өөр замгүй. Үгүй бол аймаг, сум , дүүргүүд нэгдсэн бодлогоор явах боломжгүй болсон. 

24 агентлагийн 20 нь босоо тогтолцоотой байдаг. Аймагт ямар нэгэн малын халдварт өвчин гарлаа гэхэд мал эмнэлгийн дарга нь босоо байх жишээтэй. Тиймээс аймгийн засаг даргын эрх мэдлийг нэмэгдүүлж, орон нутагт эрх мэдэл төвлөрч, Улаанбаатарт төвлөрсөн эрх мэдлийг задлах ёстой.

Шууд дамжуулалт: