Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
128
Х.Баасанжаргал: Авлига, ашиг сонирхлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх механизмаа сайжруулах ёстой

Жагсаалтын гишүүд санаачилж буй хууль тогтоомжийнхоо талаар мэдээлэл өглөө.

Х.Баасанжаргал УИХ-ын гишүүн: УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ процесс хэрхэн явагдах нь өнөөдрийг хүртэл бус байсан. Тиймээс энэ процессыг тодорхой болгох хэрэгцээ шаардлага байна. Гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй бол хэлэлцэж буй асуудлаар санал өгөх эрхгүй гэх заалт байдаг. Гэхдээ хэзээ санал өгөхгүй байх, ажлын хэсэгт орох эсэх, ямар асуудлыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үү зэрэг маш олон процессын шинжтэй асуудлууд тодорхой бус байж ирсэн. 

Ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлээгүй бол гишүүнд ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь тодорхой бус байсан.

Тиймээс энэ бүхнийг тодорхой болгох ёстой гэж үзэж байгаа.  Бид авлига, ашиг сонирхлын гэмт хэргийн тухай маш их ярьдаг. Тиймээс энэ бүхнээс урьдчилан сэргийлэх механизмаа сайжруулах ёстой.

Шууд дамжуулалт: