Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
143
П.Золжаргал: Улс төрийн зорилготой хуурамч аккаунт миний нэрээр нээсэн хэргийг шалгуулна

УИХ-ын гишүүний нэр дээр хуурамч аккаунт үүсгэж, худал мэдээ тараасан асуудлын талаар мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн П.Золжаргал: УИХ-ын гишүүний нэр дээр хуурамч аккаунт үүсгэж, баталгаажсан цэнхэр тэмдэгт аваад худал мэдээлэл тараасан гэмт хэргийн талаарх мэдэгдлийг танилцуулж байна. Хуурамч аккаунт үүсгэж, худал мэдээлэл тараасан этгээдийг олж илрүүлэх хүсэлтийг эрүүгийн цагдаагийн албанд гаргаж байна. 

Тус аккаунт дээр миний зурагтай, миний овог нэртэй хаяг нээж худал мэдээлэл тарааж байсан. Миний ярьдаг, үг үйлдлийн эсрэг мэдээлэл тараасан.

Үүнийг улс төрийн зорилготой, бусдын нэр хүндийг гутаах, элдэв юм яриад байвал та нар дуугай болгоно шүү гэсэн сануулга гэж үзэж байгаа.

Тус аккаунтыг 2018 онд нээсэн миний өөрийн хаягаас илүү олон дагагчтай, саяхан нэрийг нь өөрчилсөн байгаа. Нийгмийн сүлжээ дээр миний ярьж байгаа зүйлийг хардаг хүмүүс байвал хуурамч аккаунтыг ялгаж салгаарай гэж хүсмээр байна.

Шууд дамжуулалт: