Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
166
О.Номинчимэг: Янжуур болон дүнсэн тамхийг гаалийн татваргүй болгох нь нийгмийн эрүүл мэндэд асар их хохиролтой

УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс тодрууллаа

Тэрээр, Евро азийн түр хэлэлцээрийн хүрээнд олон асуудлыг тусгасан боловч маш том алдаатай зүйл гарсан.

Янжуур болон дүнсэн тамхин бүтээгдэхүүн дээр ямар ч гаалийн  авахгүй буюу 30 хувийн татварыг 0 болгож орж ирсэн.

Өнгөрсөн хавар ЗГ-т энэ асуудлаа засаж залруулах ёстой гэдгийг хэлж байсан. Харамсалтай нь ЗГ-ын зүгээс тухайн үеийн сайд нар хэлэлцээр бүрэн дууссан учир боломжгүй гэх мэдээллийг өгч байсан. Дотоодын хууль тогтоомжоороо засах бол анхаарна гэж байсан. Өчигдөр УИХ Евро азийн түр хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотойгоор хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг баталсан.

Янжуур болон дүнсэн тамхийг гаалийн татваргүй болгоно гэдэг нийгмийн эрүүл мэндэд асар их хохиролтой зүйл болно.

Тиймээс хэрэгжиж эхлэхээс нь өмнө тодорхой арга хэмжээ авахыг ЗГ даалгасан байгаа. 

Шууд дамжуулалт: