Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
5 цагийн дараа
81
Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжихэд төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана
 
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан  хүүхдийн хөгжих, оролцох эрхийг дэмжих хамтарсан өргөн хүрээний ажил хэрэгжүүлэхээр Дүдү боловсролын сан, Монголын үндэсний зуслангуудын холбоо ТББ, Монголын Хүүхдийн Нэгдсэн зөвлөл, Монголын Хүүхдийн эрхийн форум, Монголын Скаутын холбоо, Монголын сурагчдын холбоо, Хүүхдийн урлагийн боловсролыг дэмжих ӨВ сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагаа 2026 онд сууриа зөв тавьж, өндөр хэмжээнд цэцэглэн хөгжинө гэж итгэж байна гэдгийг ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан онцоллоо.
Санаачилгатай, хурдтай манлайлан ажиллаж, Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд санал, хөтөлбөрөө танилцуулж, цаашдаа Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бизнесийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн шуурхай ажлуудыг төлөвлөж байна.