Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Төрийн шагнал гардуулах ёслол /2025.12.19/ өнөөдөр болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардууллаа.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид онцгой нөлөөтэй юм. Иймд тус хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд өөрсдийн хүч хөдөлмөрөө шингээн, хүнс болоод хөнгөн аж үйлдвэрийн салбарт олон жил ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан 60 гаруй эрхмийг алдаршууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Норовын Пүрэвдулам - Урин трейд компанийн Санхүүч
- Төмөрийн Үрэлхүү – Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хорооны тэргүүлэгч гишүүн
- Лансайгийн Сумъяадорж – Нийслэлийн Баянзүрх дүүргийн баялаг бүтээгч
- Гомбын Улаанхүү – Цагаан мөрөн компанийн нягтлан бодогч




Алтан гадас одонгоор:
- Доржсүрэнгийн Мөнгөнтулга – Урин трейд компанийн Захирал
- Рашмягмарын Алтансүх - Об пластик компанийн Жолооч
- Доржпаламын Уранчимэг - Азжин трейд компанийн Эрхлэгч
- Калинингийн Буянхишиг
- Баттөмөрийн Батдэлгэр - Еден компанийн Харуул
- Дүнгээжавын Албанбаяр – Имерж медиа компанийн Жолооч
- Ренчинсэнгээгийн Баяраа – Чиглэл компанийн техникийн зөвлөх
- Батцэрэнгийн Баярмагнай - Баян шувуу компанийн Гүйцэтгэх захирал
- Пиодорийн Энхтуяа – Шинэ юүгүри компанийн үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал
- Дашмаагийн Бүрэнтогтох - НВЦ компанийн Харуул
- Таравын Саран – Энх сар инвест компанийн үүсгэн байгуулагч






Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Даваажавын Отгонбаатар - Траст трейд компанийн борлуулалтын ажилтан
- Жалбуугийн Гэрэлмаа - Өгөөж-Чихэр боов компанийн сэлбэг, аж ахуйн нярав
- Отгонбаатарын Үнэнбат – Грийн интернэшнл компанийн газрын захирал
- Болдын Жаргалсайхан - Чиглэл компанийн Жолооч
- Буяндэлгэрийн Мөнхбат - Об пластик компанийн Мастер
- Уртнасангийн Эрдэнэ - Еден компанийн Санхүүгийн менежер
- Санжаасүрэнгийн Чинбат - Пластик центр компанийн Үүсгэн байгуулагч, суурилуулалт хариуцсан менежер
- Мөнхмагнайгийн Болормаа - Болор катеринг компанийн Захирал
- Нарангэрэлийн Мөнхтулга - Грийн интернэшнл компанийн бизнес хөгжлийн газрын захирал
- Батдоржийн Шийрэв - Өгөөж-Чихэр боов компанийн Техник үйлчилгээний албаны дарга
- Мягмаржавын Төрбат - Урин трейд компанийн Жолооч, борлуулагч
- Сэргэлэнгийн Басбаяр - Баян шувуу компанийн өндөгний нярав
- Төрбатын Алтаншагай - Нионшэль компанийн Үүсгэн байгуулагч, аж ахуйн дарга
- Энхтамирын Бадамханд - Грийн интернэшнл компанийн менежмент хариуцсан дэд захирал
- Сумъяажавын Батжаргал - Нионшэль компанийн Шувуучин
- Сүрэнжавын Хишигсүрэн - Еден компанийн Дотоод хяналт чанарын албаны дарга
- Даваадоржын Дэлгэр - Траст трейд компанийн чанар шалгагч
- Дашжамцын Пүрэвдорж - Чиглэл компанийн Засварын цехийн мастер
- Банзрагчийн Болдбаатар - Траст трейд компанийн найрагч
- Аварзэдийн Дашдорж - Еден компанийн нярав, түгээгч
- Чинбатын Ариунжаргал - Өгөөмж Архад компанийн борлуулалтын албаны дарга
- Энхтуяагийн Мандахбаяр - Урин трейд компанийн Хатаах хэсгийн оператор
- Даваанямын Батзориг Өгөөмж Архад компанийн аж ахуйн хангамж хариуцсан менежер
- Баттулгын Алтангэрэл – Грийн групп компанийн гүйцэтгэх захирал
- Цэрэндоржийн Мөнхбат - Баян шувуу компанийн хөрөнгө оруулалтын эдийн засагч







