m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.22 12:14
132
ГССҮТ: Өвөл болсноос хойш III зэргийн хөлдөлттэй гурван хүүхэд хэвтэн эмчлүүлсэн

Шинэ жилийн баяр тэмдэглэхтэй холбоотой ГССҮТ-д хөлдөлт, осголтын улмаас тусламж үйлчилгээ авах иргэдийн тоо нэмэгджээ. Тухайлбал, 12-р сарын эхний 14 хоногт 313 хүн осголт, хөлдөлтийн улмаас тусламж үйлчилгээ авсан статистик байна. ГССҮТ-ийн мэргэжилтэн  "Архитай холбоотой жилийн жилд 12 дугаар сард хамгийн их осголт хөлдөлтийн тохиолдол бүртгэгддэг. 2024 оны байдлаар 677 хөлдөж осгосн улмаас анхны тусламж авсан. Баяр ёслолтой холбоотой архи тааруулан хэрэглэх, баяртай холбоотой хэт нимгэн хувцаслах тохиолдол их байдгаас хувцсаа тааруулахыг анхааруулж байна. Энэ жил өвөл болсноос хойш бага насны 5 хүүхэд осгосон, хөлдөлтийн байдалтай ирсэн. Гурван хүүхэд нь 2-3-р зэргийн хөлдөлттэй гурван хүүхэд хэвтэн эмчлүүлсэн. Хүүхдүүд хөлдөж байна гэдэг эцэг ,эхийн хараа хяналттай шууд холбоотой. Хөлдөлт осголтын улмаас хүүхэд гэмтвэл ясны өсөлтөд маш сөргөөр нөлөөлж, насанд хүрэх хүртлээ хуруу, гарын яс нь томрохгүй бага хэвээр үлдэх эрсдэлтэй. Хүүхэд хөлдөж осгож байгаа шалтгаан эцэг эх гэртээ байхгүй үед гэрээс гарч яваад хөлдөж, осгох тохиолдол байна" гэлээ.