

Засгийн газраас 16 дэд сайд томилсонтой холбоотой УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс энэ ондоо багтаан томилгоогоо эргэн харахгүй бол ЗГ-ыг унагаана хэмээн акцилсан. Шаардлагаа хүргүүлэхээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ерөнхий сайдтай уулзсан. Тэгвэл энэ долоо хоногт сөрөг хүчний зүгээс ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санаачилга гарган, гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт 32-оос дээш гишүүн гарын үсэг зурвал УИХ-д өргөн барьж, гурав хоногийн дараа хэлэлцэх хуультай. Нөхцөл байдал хүнд үед дэд сайд томилсон, хууль зөрчин ЗГ-ыг авч үлдсэн гэхчилэнгээр Г.Занданшатарын ЗГ-ыг эсэргүүцэх хүн 126 хүн дотор АН-аас гадна МАН дотор нь ч олон бий. Иймээс оноос өмнө ЗГ-ыг огцруулах акци өрнөх нь тодорхой болж байна.
Өнөөдөр ордны зүүн хаалган дээр иргэдийн төлөөлөл шаардлага хүргүүлэхээр жагссан. Тэд нэгдүгээрт, шатахууны хомсдлыг арилгах, хоёрдугаарт томилсон дэд сайдуудаа эргүүлэн татах шаардлага хүргүүлсэн. Хэрэв эдгээр асуудлыг шийдэж чадахгүй гэж үзвэл 16 дэд сайдтайгаа хамтдаа огцрохыг шаардаж буй.
Өмнөх Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ бэр охиныхоо цүнхнээс болж огцорсон бол энэ удаад 16 дэд сайдын томилгооноос болж Г.Занданшатарын Засгийн газар огцрох асуудал газар авлаа.
