Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.12.22 15:38
310
Э.Болормаа: Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг он дуусахаас өмнө УИХ-аар батлуулна

УИХ-ын гишүүн Э.Болормаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр, Өнөөдөр МАН болон АН-ын бүлгээр Оюутолгойн тогтоолын төслийг хэлэлцсэн. МАН-ын бүлгийн хуралдааны үеэр олон гишүүд өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн. Хэрхэн илүү үр өгөөжтэй байлгах, хэрэгжилтийг нь хангах талаар санал бодлоо илэрхийлсэн. Одоогийн байдлаар манай бүлгийн хоёр гишүүн бичгээр санал, хүсэлтээ өгсөн байгаа. Маргааш Эдийн засгийн байнгын хороогоор хянан шалгах түр хорооны тогтоолын төсөл орно.

Байнгын хорооноос гарсан саналуудыг хэлэлцэж авч үзээд хуулийн дагуу энэ оныг дуусахаас өмнө УИХ-аар батлуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 

Өмнө болсон сонсгол болон Оюутолгойн сонсголыг үзсэн иргэд үр дүнг нь дүгнэх байх. Гуравхан өдөрт багтааж Онтри болон зээлийн хүү зэрэг асуудлыг хэлэлцүүлэх төвөгтэй байсан. Гэхдээ эдгээр асуудал дээр нэгдсэн байр сууринд хүрч чадсан гэж харж байгаа. 

Шууд дамжуулалт: