m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.12.22 16:19
232
О.Цогтгэрэл: ЗГ огцруулах асуудлыг би өөрийн бланк дээр өргөн барина

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хурлаас гарсан шийдвэрийн талаар О.Цогтгэрэл мэдээллээ.

Тэрээр "Оюутолгойн ордтой холбоотой сонсголтой холбоотой тайлан, түр хорооны тайланг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Түр хорооны гишүүн бүлэгт мэдээлэл өглөө. Улс төрийн нөхцөл байдалтай холбоотой дэд сайдын асуудал гэдэг нь мөсөн уулын оройны асуудал. АН өнгөрсөн хугацаанд үр ашигтай, цомхон төртэй болох шаардлага тавьж, илэрхийлсээр ирсэн. Төрөө цомхон болгож, яамдын тоог цөөлөх, дэд сайдуудаа эргэн татахгүй бол ЗГ-ыг огцруулна. 

ЗГ огцруулах асуудлыг би өөрийн бланк дээр өргөн барина. Дэд сайд хэзээ бий болж, хэзээ хуульд орсон бэ гэвэл 2015 оны 10.30-нд УИХ-аас ЗГ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, дэд сайдгүй ажилна гэх шийдвэрийг АН-ын үед оруулж байсан. 

2016.7.21-нд МАН олонхи болсноор ЗГ-ын хуульд  дэд сайдтай ажилна гэж өөрчлөлт оруулсан. Нэгэнт хуульд ардын нам өөрчлөлт оруулсан бол ардын нам өөрсдөө хийх ёстой. Бидний шаардлага бол хэвээрээ" гэлээ.