m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
2025.12.22 16:44
244
Дундговь: Мал, тэжээвэр амьтад-2025 оны улсын тооллогод хяналт хийлээ
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун 2025 оны мал, тэжээвэр амьтдын улсын тооллого-ын явцад хяналт тавин, Луус, Эрдэнэдалай сумдад ажиллалаа.  Хяналтын багт Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Бямбасүрэн оролцож, тооллогын үнэн зөв, бодит байдлыг хангах, мэдээлэл цуглуулалтад мэргэжлийн зөвлөмж, чиглэл өгч ажиллав. Мөн аймгийн Засаг дарга малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар санал сонслоо.