Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.12.22 16:49
1117
Б.Жавхлан: Хувь хүний орлогын албан татварын 1 их наяд орчим төгрөг чөлөөлөгдөж, иргэдийн гар дээр үлдэнэ

МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Б.Жавхлан Сангийн сайд: Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар татварын багц хуульд орох нэмэлт өөрчлөлтийг танилцууллаа. Энэ ондоо багтаж УИХ-д өргөн барихаар бэлдсэн байгаа. Татварын багц өөрчлөлтийн хуулийг сүүлийн 1 жил гаруйн хугацаанд боловсруулалтын шатанд бэлтгэл ажлаа хангасан. Энэ хүрээнд давхардсан тоогоор 200 гаруй мянган аж ахуйн нэгж, иргэд, ТББ, худалдаа аж үйлдвэрийн танхимууд, татварын газрууд, орон нутгийн засаг даргын тамгын газраар дамжуулж өргөн хүрээнд санал асуулга явуулсан. Үүний үр дүнд энэ удаагийн татварын багц хуулийн өөрчлөлтийн санал боловсруулагдаж байна. 1990 онд татварын шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш татварын багц хуульд энэ удаа 4 дэх удаагийн өөрчлөлт оруулах гэж байна. 

30 төрлийн татвар байдаг. Үүнээс 9-10 татварт өөрчлөлт орж байна. Мөн 20 гаруй зохицуулалтын шинжтэй өөрчлөлт орж байгаа. 

Үүний үр дүнд 2.8 их наяд төгрөгийн татварын орлогын нөлөө гарна. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний ард иргэд, аж ахуйн нэгжүүд дээр үлдэнэ. Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын 1 их наяд орчим төгрөг чөлөөлөгдөж, иргэдийн гар дээр үлдэнэ. 

Шууд дамжуулалт: