

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Х.Батжаргалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Иргэд тодорхой асуудлаар УИХ дахь бүлгүүдэд албан шаардлага хүргүүлсэн. Олонхын бүлэг буюу МАН-ын бүлгийг төлөөлж албан шаардлагыг авсан. Тиймээс тодорхой хугацаанд хариуг нь бид өгөх ёстой. Шатахууны хангамжтай холбоотой асуудал, төсвийн орлогын бүрдэл зарлага санхүүжилт, ахмадуудын тэтгэвэр тэтгэмж, төрийн ил тод ажиллагаа, хариуцлага, төрийн давхардсан орон тооны асуудалд арга хэмжээ авах, дэд сайдын асуудал гэх зэрэг хөндсөн тодорхой асуудлаар шаардах бичиг ирүүлсэн байна. ЗГХЭГ-т албан шаардлагыг нь хүргүүлсэн. Энэ дагуу холбогдох тайлбар мэдээллийг нь авч хүргүүлнэ.
Шатахууны хувьд сая ЗГ хоорондын хуралдаанаар манай улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зүйл яригдсан. 100 хувь импортоор хангаж байгаа учир хадгалах савны асуудлыг шийдэх шаардлагатай байна.
Нийт импортын 95 хувь хойд хөршөөс хамааралтай байгаа. Хойд хөршийн нөхцөл байдал бас амаргүй байгаа. Тийм учраас нийлүүлэлт мөнхийн хэвийн явна гэдэг эргэлзээтэй. Ямар нэгэн байдлаар нефть боловсруулах үйлдвэрлэлийн явц дээр доголдол үүсэхэд бидэнд ахиад л доголдол үүснэ. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд нийлүүлэлтийг бусад улс орнуудаас авах асуудал яригдаж байгаа.
Шууд дамжуулалт:
