Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
4 цагийн дараа
175
Замын хажуу руу онхолдсон 27 настай эрэгтэйг аварчээ

Баян-Өлгий аймаг, Өлгий сум 10 дугаар багийн задгайд суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож 1 хүн хавчуулагдсан тухай дуудлага 12.23-ны өдрийн 06:05 цагт иржээ.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Өлгий сумаас Цагааннуур тосгоны чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Toyota Crown” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, автомашинд зорчиж явсан иргэн А /27 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн үзүүлж,  Цагдаагийн газрын мөрдөгчид тус тус хүлээлгэн өгсөн байна.