

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Шинэ хоршооны үйл ажиллагааны хүрээнд олгосон зээлийн дийлэнхийг үржлийн мал худалдан авах хэлбэрээр гарсан. Цаашид дундын хоршоодыг дэмжих, анхан шатны боловсруулалт хийх, үйлдвэрүүдийг түүхий эдээр хангахад нь чиглэсэн санхүүжилтийг сургалт, зөвлөх үйлчилгээтэй нь хамт шилжүүлнэ. Улсын төсвөөс олгосон зээлийн төлөлт 90 гаруй хувьтай байна. Товлосон хугацаандаа төлөгдөөд явж байна гэсэн үг. Арилжааны банкны хүү 18-19 хувь байгаагаас төрөөс 12-13 хувийн хүүгийн татаасыг төсвөөс хариуцаж байгаа. Тухайн иргэнд 6 хувийн зээл очиж байгаа. Хүүгийн татаас бол бага байна, эргэн төлөлт 90 хувь байна" гэлээ.
