m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
1 цагийн дараа
76
Ж.Бат-Эрдэнэ: Зээлийг хүү бууруулах хуулийн төсөл санаачилна

Банкны зээлийн хүүг буулгах хуулийн төсөл өргөн барих талаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрээр  "Банкны хүү бууруулах хөтөлбөрийг Монголбанк хэрэгжүүлээд үр дүн гараагүй. Зах зээлийн журмаараа хүү буурах ёстой гэж Монголбанк ярьдаг. Өнөөдрийг хүртэл бодлогын хүү хөдөлж байгаа ч зээлийн хүү буураагүй. Монголбанкны ерөнхийлөгч шинээр томилогдсонтой холбоотой банкуудын системд том өөрчлөлт хийх , зээлийн хүү буулгах ажил  санаачилна гэсэн. Зээлийн хүүг механикаар бууруулж болно болохгүй гэдэг дээр эдийн засагчид хоёр байр суурьтай байна. Он гараад хаврын чуулганаар хуулийн төслөө оруулж ирэх бодолтой байна. Өмнө нь АН-ын С.Эрдэнэ гишүүн асан зээлийн хүү буулгах хуулийн төсөл өргөн барьсан ч улс төр орсноор хэлэлцэгдээгүй. Иймээс ижил хуулийн төсөл өргөн барина. 

Мөнгө хүүлэлт бол ард иргэдийг мөлжих асуудал. Зайлшгүй мөнгө хүүлэлттэй холбоотой асуудлыг сөхөх хэрэгтэй байна. Улс орнуудыг харж байхад бодлогын хүү дээр нэмэх дөрвөн хувийн хүүтэй байна. Энэ жишгээр бид мөн бодлогын хүү дээр дөрвөн хувь, банкны зардлыг тооцоод дээд хязгаарыг 20 хувиас хэтрэхгүй гэх тааз тогтоох хэрэгтэй.

Хадгаламжийн  90 орчим хувь таван хувийн хадгаламж эзэмшигчид төвлөрч байна. Хадгаламжийн хүүг буулгавал хадгаламж эзэмшигчид мөнгөө зах зээлд оруулах боломж бүрдэнэ. Зээлийн хүү буурвал эдийн засагт орох үр өгөөж асар их" гэлээ.