m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
4 цагийн дараа
1426
Хохирогчийн аав Ж.Мөнхбаяр: Боксын бээлийтэй зодохоор гаднаасаа хөхрөхгүй, яасан тактиктай зоддог юм бэ?

Дотоодын цэргийн 05 дугаар ангид боксын бээлийгээр зодож буй бичлэг өчигдөр тарсан. Өнөөдөр тэгвэл тус ангийн цэргүүдтэй эцэг эхчүүд уулзахаар очиж байх үеэр хохирогч хүүгийн аав Ж.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрээр "Миний хүү өнгөрсөн аравдугаар сард хугацаат цэргийн албанд татагдсан. Өмнө нь уруул дээрээ гурван оёо тавиулахад нь би дуугүй л байсан. Эр хүн тэсээд гар л гэж хэлсэн. Гэтэл тэр бичлэгийг үзээд анхандаа би итгээгүй миний хүү ч гэж бодоогүй. Мөнүү биш үү гэж эргэлзээд байсан. Гэтэл миний  хүү гурав дахь  хар хувцастай хүү нь мөн байсан. Бидний үед тийм үе байх нь байсан. Гэхдээ одоо ингэж хөгжсөн орчин үед болохгүй шдээ. Миний хүү  Орхон их сургуульд сурдөг. Өөрөө хүчирхийлэгчтэй тэмцдэг цагдаа болно, Би эрүүгийн цагдаа болно гэдэг мөрөөдөлтэй хүү. Боксын бээлийтэй зодохоор гаднаасаа хөхрөхгүй байх. Яасан тактиктай зоддог юм бэ. Гэхдээ ингэж болохгүй биз дээ" гэлээ.