m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
5 цагийн дараа
246
Т.Аубакир:Дэд сайдууд хуулийн дагуу ажиллана

ГБХНХ-ийн сайд Т.Аубакир "Ганц Баян-Өлгий аймаг биш Сүхбаатар аймгийн нэршил мөн орж байгаа. Тухайлбал, Сүхбаатар аймагт 940 нэр нэршил УИХ-аар батлагдаагүй. 14 орчим уулын нэр  өөрчлөгдсөн, 47 газар усны нэр монгол хэл бичгийн дүрмийн бус алдаатай тэмдэглэгдээд явж байна. Баян-Өлгий аймагт цагийн аясаар өөрчлөгдсөн уул усны нэрийг мөн журамд оруулж байна гэсэн үг. Ингэснээр  Монгол Улсын хэмжээн дэх уул ус, голын нэр өөрчлөгдсөнийг цэгцэлж байгаа хэрэг.

Багш, эмч нарын цалин тодорхой хувиар нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой төсвийн байгууллага хэмнэлт хийх замаар цомхотголоо зөв хийх, чиг үүргийн давхцлыг арилгаж, хүртээмж дээр үндэслэж цалингийн асуудлыг дахин оруулж ирэхийг үүрэгдлээ. Зөвхөн эмч, багш нар гэлтгүй бусад салбарын хүмүүсийн цалинг яах вэ. Төсвийн байгууллагын цалин нэмэгдэхээр хувийн хэвшил хэцүүддэг гэх агуулгаар дахин оруулж ирэхийг шаардаж байгаа юм. Дэд сайдын тухайд 

Бүх дэд сайд хэвээрээ байна. Хуулийн дагуу ажиллана" гэлээ.