Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.12.25 11:20
683
М.Энхцэцэг: Эрчим хүчний салбарыг чөлөөт, өрсөлдөөнтэй болгох ёстой

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дулааны 3, 4-р станцын тодорхой хувийг хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй зарах асуудлыг хэлэлцэж байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээс тодрууллаа. 

Тэрээр " Эрчим хүчний салбарыг чөлөөт өрсөлдөөнтэй, бөөний зах зээл рүү шилжүүлэх ёстой. ДЦС-уудад нэмэлт хувьцаа гаргаж, түүнийг олон нийтэд нээлттэй зарах замаар хөрөнгө оруулалт татах санал гаргаж байгаа нь зөв.

Эрчим хүч болон дулааны үнийг хүчээр барьж байгаа учраас бид одоогоор ашигтай ажиллаж чадахгүй байгаа. Цаашид өрсөлдөөнт зах зээлд орсноор үүнийг дагаад үнэ тогтоно. Одоогийн түвшинд хувийн хэвшил орж ирэхгүй. Өмнө нь хувьчилсан ДЦС-уудад үнэлгээ хийж, үр дүнг ярилцах ёстой.

Жишээ нь Архангай, Булган аймгийн ДЦС-ыг шугам сүлжээтэй нь хамт хувьчилсан. Энэ аймгуудын дулааны станц асуудалтай байдаг. Дургүй нь хүрвэл ДЦС-ынхаа хаалгыг түгжээд яваад өгөх магадлалтай. Тиймээс хатуу хуулийн зохицуулалттай байж хувьчилах тухай ярих ёстой. Аймгууд дулааны цахилгаан эх үүсвэрээ хангадаг 50 юм уу 100 мВт-ын станцтай байх маш чухал" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: