

УИХ-ын гишүүн Ө.Шижирээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр "АН засаг барьж байхдаа дэд сайд нар хэрэггүй юм байна гээд болиулж байсан. Одоо дэд сайдуудыг томилж байгаа нь МАН төрийн мөнгөөр, төрийн бүтцээр 2028 оны сонгуульдаа бэлдэж байна гэж харж байна. Сайд нь арга хэмжээнд оролцож амжихгүй бол төлөөлж очдог л албан тушаал шүү дээ.
Төрийн өмчит компаниудын захирал эрх барьж буй намаас томилогдож байгааг бүгд харж байна. Төрийн өмчит компаниудыг санаатай, санаандгүйгээр ашиггүй ажиллуулж байна.
Дэд сайд болсноос төрийн өмчит компанийн захирал болсон нь дээр гэж яриа байдаг. Тэнд тийм их мөнгө эргэлдэж байна.
Эрх барьж буй нам сүүлийн 10 жил төрийн мөнгийг үрэн таран хийсэн " гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
