Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.12.25 12:11
666
Ц.Даваасүрэн: Монгол орны гал голомт болсон эрчим хүчээ хувьчилж болохгүй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр "Стратегийн гол салбарыг хувьчлах аюултай. Хувьд очоод зөвхөн үнэ л өснө. Үнийг өсөлтийг ядуу иргэд, ААН-үүд даахгүй. Үүний оронд үнээ барихаа больчихвол ашигтай болно. Эсвэл гаднынхан авбал бид хараат болох эрсдэлтэй.

Өмнө нь нийгмийн том үүрэг хүлээдэг байсан МИГ, Худалдаа хөгжлийн банкийг хувьчилсан. Одоо тийм хэмжээний татвараа төлөхөө больсон.

Хувьчилбал хэдэн гэр бүл л баяжна.

Гол баялгаа хувьчлахаар дайраад байгаа нь буруу. Эрчим хүчний салбарыг хувьчлах гэж гурван удаа оролдож байсан. Одоо арай ч гал голомтоо хувь хүнд өгөхгүй байх гэж бодож байна. Олон нийтэд нээлттэй арилжина гэдэг заль. Монгол орны гал голомт болсон эрчим хүчээ битгий хувьчил. Бид засаглалыг нь сайжруулах ёстой болохоос биш хувьд өгөх ёсгүй. Хувь хүн улс орноо тэжээнэ гэж хэзээ ч байхгүй" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: