

УИХ-ын гишүүн Н.Алтаншагайгаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Миний бие болон нийт 21 гишүүн санаачилсан гадаад зээлийн ашиглалт, үр ашгийн тухай анхдагч хуулийн төслийн тухай хуулийг өргөн барьж байгаа. Тус хууль дотор 3 зээл төлөхтэй холбоотой асуудал орж ирж байгаа. Нэгт, Нефть боловсруулах үйлдвэртэй холбоотой Хоёрт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц Гуравт, Сэлбэ дэд бүтэц буюу 10 мянган айлын орон сууцыг шийдэх гурван том төсөл орж байна.
Орлогоороо зарлагаа нөхөх буюу эдийн засгийн эргэлтэд орох зээллэгүүд учир сонгосон. Мөн стратегийн гол хоёр бүтээгдэхүүн орсон хуулийн төсөл байгаа. Эд нар одоогийн байгаа хуулиар явах юм бол газрын тос боловсруулах үйлдвэр 10-15 жилийн дараа ашиглалтад орохоор байгаа.
Нэгэнт зээл аваад хөрөнгийн эх үүсвэр нь бүрдчихсэн ч хязгаар тавиад жил бүр хязгаартаа баригдаад бүтээн байгуулалт хийгдэж чадахгүй хойшлоод байгаа.
Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баруун таван аймгийг эрчим хүчээр хангах том бүтээн байгуулалт юм. Баруун таван аймаг жил бүр 17.5 тэрбум төгрөгийг гадаад руу эрчим хүчинд өгч байгаа. Нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол дотооддоо 1 тэрбум доллар буюу 3.5 их наяд төгрөг үлдээнэ. Нефтийн бүтээгдэхүүнийхээ 55 хувийг манай улс дангаараа хангах, үнийн зохицуулалтаа хийх боломж бүрдэнэ. Энэ агуулгаараа энэ гурван төслийг барьж байгаа.
Шууд дамжуулалт:
