Б.Бат-Эрдэнэ: Алдагдалтай ажилласан 9 ТӨХК-ийн удирдлагад 971.9 сая төгрөгийн урамшуулал олгосон

Алдагдалтай ажилласан ТӨХК-ийн захирлууд үр дүнгийн урамшуулал авсан талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Тэрээр " 2019-2021 онд алдагдалтай ажилласан 9 төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагад 971.9 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосныг Үндэсний аудитын газар дүгнэсэн.
Үүнд:
- -"Алтайн улиастай эрчим хүчний систем" ТӨХК 2019 онд -3.4, 2020 онд 4 сая, 2021 онд 1 сая, 2022 онд 3 ая төгрөгийн алдагдалтай ажилласан. Гэтэл 2019 оны Захирал н.Пүрэвсүрэн 11.7 сая төгрөгийн урамшуулал, 2020 оны захирал н.Ганзориг 42.1 сая, 2021 онд 40 сая төгрөгийн урамшуулал авсан.
- - Засгийн газрын авто бааз төрийн өмчит үйлдвэрийн газар 2019, 2021 онд алдагдалтай ажилласан байхад 2019 оны захирал С.Энхбаяр 6.9 сая, 2021 онд 2.4 сая төгрөгийн урамшуулал авсан бол 2021 оны захирал н.Чинзориг 5.7 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал авсан.
- - "Улаанбаатар ЦТС" ТӨХК-ийн 2019 оны захирал н.Баярсайхан алдагдалтай ажилласан атлаа 2019 онд 21.3 сая төгрөг, 2020 онд 14.9 төгрөгийн урамшуулал авсан. 2024 оны захирал н.Дагдан 12.8 сая төгрөгийн урамшуулал авсан байна" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: