Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
183
О.Батнайрамдал: Оюутолгой Монголын хамгийн том төслийн нэг байсаар л байх болно

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас тодрууллаа.

Тэрээр, Өнөөдөр чуулганаар ороод хянан шалгах түр хорооны сонсголын тайлан эцэслэгдэн батлагдах болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Оюутолгойн баялгийн эзэд Монголчууд бид өөрсдөө. Тиймээс иргэдийн хүлээлт ч бас байгаа байх. Сонсголоор Оюутолгойн 16 жилийн турш хийгдсэн үйл ажиллагааны талаар нэгдсэн нэг ойлголттой боллоо. Шинэ оноо шинэ Оюутолгойн тогтоолтой угтах болов уу гэж бодож байна. 

Цаашдаа ч Оюутолгой Монголын хамгийн том төслийн нэг байсаар л байх болно. Ахин хянан шалгах түр хороо байгуулахгүйн тулд, харилцан ашигтай тэгш үйлчлэлтэй, урт хугацааны түншлэлийн хэлбэрээр илүү нээлттэй явах ёстой. Үүнийг эхлүүлсэн тогтоол байгаасай гэж хүсэж байна. 

Ер нь хүссэн үр дүн дээрээ хүрсэн гэж бодож байгаа. Өнөөдрийг хүртэл манай улсын эдийн засагт ач холбогдлоороо Оюутолгойн төсөл хамгийн том төсөл нь байсан. Энэ төсөл орж ирснээрээ Рио Тинто дэлхийн хэмжээний компани тус төслийг явуулсан нь түүхэн ач холбогдолтой. 22 тэрбумын том бүтээн байгуулалт. Гэхдээ алдаа оноотой. Бид цаашид сайжруулаад л явах ёстой. Энэ бол бидний үеийн үүрэг гэж бодож байгаа. Дараагийн 20-30 жилд Оюутолгойн төсөл хамгийн ач холбогдолтой төсөл байсаар байх болно. 

Шууд дамжуулалт: