

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр "Бага насны хүүхдүүдээ товлолт вакцинд хамруулаарай. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ажлыг сайн хийж, вакцинжуулалт нэмэгдсэн учраас нэг ч хүүхэд эмнэлгийн коридорт хэвтээгүй. Өнөөдрийн байдлаар орны дүүргэлт 80 хувьтай байна. Эрчимт эмчилгээний хүүхдүүдийн тоо хараахан буураагүй байгаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дархлаанд сайтар анхаараарай.
Зөвхөн томуу, томуу төст өвчнөөс гадна улаан бурхны дэгдэлт нэмэгдэх эрсдэлтэй байгаа учраас олон нийтийн газар явахдаа маскаа заавал зүүгээрэй.
ДОХ-ын халдвартай 12 иргэн эмнэлгийн хяналтаас гарсан. Хууль зүй дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ, Эрүүл мэндийн яамтай хамтарсан ажлын хэсэг гаргаж эдгээр иргэдийг илрүүлэх ажил эхэлсэн. Тархалтаас сэргийлэх үүднээс олж, тогтоох чухал байна. ДОХ-ын шинж тэмдэг илэрсэн иргэдийн нууцлалыг сайтар хамгаална.
Манай улсын хувьд ДОХ болон сүрьеэтэй тэмцэхэд Олон улсын байгууллагаас 20 гаруй сая долларын санхүүжилтийг авдаг. Үүнийг зөв зарцуулах чухал. Үр дүнг шалгах ажил явж байгаа" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
