

ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очироос эрчим хүчний салбарыг хувьчлах асуудлын талаар тодрууллаа.
Тэрээр, Шууд үнэ тарифтайгаа ноцолдож байна. Эрчим хүчний салбарын суурь үнэ учраас бүх зүйлд нөлөөлнө. Зөвхөн тухайн үнэ нэмэгдэхээс гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Яг одоо тухайн компаниудын тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг хийж чадах эсэхэд хариулт өгч чадахгүй байна. Бэлтгэл ажил хангалттай хангагдаагүй байна гэж үзэж байна. Хувьчлах шаардлагатай компани байгаа. Энэ компаниудыг хувьчилснаар хэн худалдаж авах вэ гэж байна. Энэ эргэлзээтэй. Өнөөдөр алдагдалтай гэж ярьж байгаа. Алдагдалтай гэх үгний цаана асар том аюул нүүрлэж байгаа.
Алдагдалтай гэх нэр дор үнэгүй хувьчилж авах, үнэгүйдүүлэх, хямдаар хувьчилж авах асуудал гарч байсан. Ахин ингэхгүй гэх баталгаа байгаа юу.
3, 4-р цахилгаан станцыг урд хөршөөс худалдаад авчихвал яах вэ. Компаниас хараат бус байдал үүсэх үү үгүй юу. Үндэсний аюулгүй байдлын асуудал үүсэх үү. Европын олон орнууд ийм жишгээр явж байна. Эрчим хүчний компаниудаа хувьчилсан. Хувьчлаад сүүлийн 10 орчим жилийн дараа эрчим хүчний салбар руу дайн байлдаан чиглэсэн. Нэгнийхээ нефтийн үйлдвэрийг дэлбэлж байна. Эрчим хүч цахилгаан станцуудыг нь дэлбэллээ. Үүнээс үүдэлтэйгээр олон улс орон эргээд хувьчилсан эрчим хүчний салбаруудаа буцаагаад төрдөө авч байна.
Эрчим хүчний гол салбарууд төрдөө байх ёстой юм байна гэдгийг үүнийг туршсан улс орнууд хэлж байна. Гэтэл манайх зөрүүлээд хувьдаа өгнө гэж байна.
Шууд дамжуулалт:
