Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
141
А.Баяр: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд ирэх онд 68 тэрбум төгрөгийн төсөв тавигдсан

НИТХ-ын дарга А.Баяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр " Сургууль амарснаар замын ачаалал буурч байгаа учраас боловсролын хүртээмж, чанарын асуудлыг сөхөх цаг болсон. Хүн болгон хүүхдээ 1-р сургууль, 23-р сургууль руу зөөдөг биш гэртэйгээ ойрхон сургуульд сургахад анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд Боловсролын яамтай хамтарч захын хорооллын сургуульд кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд ирэх онд 68 тэрбум төгрөгийн төсөв тавигдсан. 50 хувийг нь камер, тоног төхөөрөмжид зарцуулна.

Төлөвлөгөө батлах хууль нэгдүгээр сард хийгдэж дуусна. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлууд болох залилан, зодоон, хар тамхины хэрэглээг тус бүр 15 хувиар бууруулахаар тооцоолсон. Хар тамхины эсрэг томоохон ажлуудыг хийнэ. Эдгээр асуудлуудыг бууруулахын тулд соён гэгээрүүлэх ажлыг маш сайн хийх хэрэгтэй. 

7-8 үндсэн хөтөлбөр гарган ажиллаж байгаа. Дундын хугацаанд тайлангаа тавиад, хяналт хэрэгжүүлээд явна" гэв. 

Шууд дамжууүлалтыг үзэх: