Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
155
П.Ганзориг: Монголын хүртэх өгөөжийг хангуулах зайлшгүй шаардлагатай

УИХ-ын гишүүн П.Ганзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Монгол Улсын эрх ашгийг хангуулах, манай талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, өнгөрсөн хугацаанд алдагдаж байсан боломжийн өртгийг тооцож, өөрчлөх зэрэг асуудлууд байгаа.  Хөрөнгө оруулалтын гэрээнд анх зааж байсан, анхны ТЭЗҮ заасан, Монголын талын хүртэх өгөөж 53 хувиас доошгүй байна гэж заасан. Үүнийг хангуулах зайлшгүй шаардлагатай. Гэвч энэ огт хангагдахгүй байгаа. Үүнийг анхны тооцооллоор  хангуулахдаа нэрлэсэн үнээр хангуулах ёстой гээд энэ их ялгаатай зүйл.

Үүнийг гэрээндээ оруулаад 3 жил тутамд 2 тал дүгнэж нээлттэй хэлэлцэж байх ёстой гэх гол заалтуудыг оруулж өгсөн. 

Монголын талын өгөөж 50-аас дээш хувьдаа хүрэхгүй байгаа гол шалтгаан бол хувь нийлүүлэгчдийн гэрээгээр тодорхой зардал, хүүгийн болон менежментийн зардлуудыг тогтворжуулсан асуудал байгаа. Зээлийн хүүгийн зардлыг зах зээлийн жишигт нь нийцүүлж буулга гэх чиглэлийг маш тодорхой зааж өгсөн. Санал дүгнэлтэд туссан менежментийн зардал байгаа. Аливаа байгууллага төслийг амжилттай сайн авч явлаа гээд удирдлагын багт нь үр ашгаас нь урамшуулал олгодог.

Гэтэл Оюутолгойн төсөл яг эсрэгээрээ. Хаана ч байхгүй, хэн ч ойлгохооргүй жишиг байдаг. Зардлаа өсгөөд байх юм бол удирдлагын баг нь өндөр урамшуулал аваад байдаг. Үүнийгээ больж, бууруулах заалт оруулсан. 

Шууд дамжуулалт: