Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
220
Ц.Баатархүү: Төр засгийн бүтцийг оновчтой болгох шаардлагатай байна

Дэд сайд нарын асуудлаар Ж.Алдаржавхлан, Ц.Баатархүү нарын гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: Монгол Улсад шийдэх ёстой маш олон асуудал байна. Орчин, хүн нь солигдоод цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн шийдэгдэхгүй асуудал байгаа бол үндсэн шалтгаанаа олохгүй байна гэж үздэг. Энэ олон жилийн хугацаанд асуудлын илрэлтэй тэмцдэг, илрэлийг шийдэх гэж оролдлоо. Тийм учраас УИХ ЗГ-ын түвшинд маш олон шийдвэр гаргасаар ирсэн. Монголын төр шийдвэр гаргадаг төр болсон. Тиймээс хэрэгжилтийг сайжруулж, гарсан шийдвэр нь иргэдийн амьдралд, аж ахуй нэгж, хувийн хэвшилд үр дүнгээ өгдөг байх хэрэгтэй байна. Тиймээс төрийн бүтцийнхээ том зургийг эргэж харъя. Ямар нэгэн хууль санаачилж, хэсэгчилж өөрчилдөг биш.  

Эрх мэдлийг төвлөрүүлэх биш эрх мэдлийг мэргэжлийн холбоо, хувийн хэвшил, орон нутагт шилжүүлэх. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид бүгдээрээ ярьсан боловч яг ажил хэрэг болохгүй байна. Үүнийг ажил хэрэг болгохын тулд хууль эрх зүйн уялдааг сайжруулах тогтоолын төсөлтэй болох шаардлагатай байна.

Мөрийн хөтөлбөр, бидний ярьдаг зүйлс амьдрал дээр биелэхгүй байна. Тиймээс УИХ-ын гишүүд хамтарч төр засгийн бүтцийг оновчтой болгох шаардлага байна. 

Шууд дамжуулалт: