m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
39 мин дараа
137
Дундговь, Өвөрхангай, Дорноговь гэхчилэн таван аймаг руу өчигдрөөс шатахууны түгээлт гарсан

АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрээр "Манай хэрэглээ энгийн АИ-92 60 гаруй мянган тонн, сард 3000 тонн АИ-95, 20 мянга орчим тонн евро-5 импортолж байна. Дийлэнх шатахууны дийлэнх буюу 60 мянга гаруй тонныг АИ-92 импортолж байгаа. Цаашид евро тав руу шилжинэ. Нийлүүлэгч үйлдвэр, ОХУ-ын Эрчим хүчний яамтай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. ОХУ-аас бүтээгдэхүүн гурван боомтоор импортолж авч байна. Цаашид тогтворжино. Өнгөрсөн 11,12-р сард үүссэн нөхцөл байдал нөөц бүрдүүлж чадаагүйтэй холбоотой. Одоо хоёр талын хангамж сайжрахаар нөөцөө бүрдүүлээд явна. Мөн нэгдүгээр сард шатахууны хэрэгцээ буурдаг. Иймээс нэг сарын эхний 10 хоногт нөөц бүрдүүлж, цаашид нэмэх арга хэмжээ авна. 

Нийслэлийн иргэд бухимдалтай байхаар орон нутагт явуулах шатахууны хэмжээ саатаж байсан. Бид өчигдрөөс орон нутаг руу ачилт хийж эхэлсэн. Дундговь, Өвөрхангай, Дорноговь гэхчилэн таван аймгийн асуудал хэрэглэгч олонтой, зам дагуу ШТС хэрэглээ өндөр байсан. Бусад баруун аймгууд Цагааннуур боомтоор бүтээгдэхүүн импортоор авч байгаа. Одоо бид Өмнөговь, Дундговь, Баянхонгор руу өчигдрөөс түгээлт гарсан. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц төлөвлөгөөний дагуу явж байгаагаас 2027 оны сүүл гэхэд ашиглалтад орно" гэлээ.