

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан 21 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт хийжээ. Тэрээр "Энэ оны 11 дүгээр сарын 24-нд МУ-д байгаа 115 мянган ХБИ, тэдний асран хамгаалагч болон ар гэрийхэнтэй хийсэн уулзалт өчигдөр Төв аймгаар дууслаа. Ажлын 22 өдөрт нэг нэг аймаг гэж төлөвлөн иргэдтэй уулзаад ирлээ. Уулзалтаар ХБИ гэх нэр томъёоноос эхлэн гадуурхагддаг. Гадуурхалтын эсрэг хийж байгаа акци гэж ойлгож болно. Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн нэг 21 аймгаар тойрдог. Гэвч УИХ-ын гишүүд сонгогдсон тойргоороо л явдаг учраас жагсаалтын гишүүний хувьд 21 аймгаараа тойрлоо. Нийт 10012 км явж, өдөрт ойролцоогоор 500 км зам туулжээ. Бичгээр 2200 санал ирлээ. 250 санал заалнаас, 400 санал цахимаар, шуудангаар таван санал ирлээ.
ХБИ орон сууцны асуудал маш их хөндөж байна. Хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд орох боломж алга. Тэтгэвэр тэтгэмж бодитоор хэдэн хувиар нэмэгдэх вэ, хөдөлмөр эрхлэлт, групп тогтоолтын асуудлыг ХБИ хөндөж байна.
