m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
3 цагийн дараа
115
Х.Ганхуяг: Эрх бүхий байгууллагадаа мэдэгдэл хүргүүлээд бизнес эрхлэх боломж бүрдэнэ

Шадар сайд Х.Ганхуягаас Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой тодрууллаа. Тэрээр " Зөвшөөрлийн хууль 2022 онд батлагдсан. Үүнээс хойш амьдрал дээр зөрчилдөөн үүссэнээс нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байдалд орж, өнөөдөр өргөн барьж байна. Зөвшөөрөл гэдэг хар тамхи шиг авлига, албан тушаал, хүнд суртлын асуудлыг дагуулдаг. Иймээс анх зөвшөөрлийг зөвхөн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, төр нийтийн өмчийг ашиглахтай холбоотой зүйлд л зөвшөөрөл өгдөг байя гээд 1700 орчим зөвшөөрлөөс 362 зөвшөөрлийг авч үлдсэн. Гэтэл хэрэгжилт дээрээ асуудал гарсан. Жишээлбэл, витамин импортлоход зөвшөөрөлгүй байна гэж баталчихаад байхад салбарынх нь хууль дээр зөвшөөрөлтэй байна гээд үлддэг. Иймээс энэ удаагийн хуульд давхардлыг арилгах,  мэдэгдэл гэж оруулж ирж байгаа. 

Эрсдэл багатайг нь энгийн рүү шилжүүлж, мэдэгдлээр эрхэлж болох бизнесийг мэдэгдэл хүргүүлээд болох байдлаар 30 гаруй зөвшөөрлийг хөнгөвчилж байна. Мэдэгдэл нь эрсдэл багатай, шууд үйл ажиллагаа эрхлэх боломжтой байвал эрх бүхий байгууллагатай "Би ийм үйл ажиллагаа явууллаа шүү" гэж мэдэгдээд болохоор болгож байна. Гэхдээ стандартын шаардлага хангана гэх асуудлыг  хуульд оруулж ирж байна. Эрх бүхий байгууллага шалгаж болно. Зөрчилтэй байна гэж үзвэл үйл ажиллагааг нь зогсоох эрхтэй байхаар хуульчилж байгаа" гэлээ.