m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
3 цагийн дараа
157
О.Батнайрамдал: Харилцан ашигтай, тэгш эрхтэй, нээлттэй ил тод байх урт хугацааны түншлэлийг хөрөнгө оруулагч талдаа баталгаажууллаа

Оюутолгойн хянан шалгах түр хорооноос гарсан дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ. О.Батнайрамдал: Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад МУ-ын эрх ашгийг хангуулах, тусгай шалгалт нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл дэмжигдлээ. Гишүүдийн 81.2 хувь нь тогтоолын төсөл батлахыг дэмжлээ.  Хянан шалгах түр хороо 2025.7.2-нд байгуулагдсан. Парламентад суудалтай дөрвөн намын 11 гишүүнтэй байгуулагдсан. Оюутолгой төсөл анхны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш 16 жилийн турш 22 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт. Цаашид ч хамгийн том төсөл байсаар байна.   Валютын нөөцийн 41 хувийг бүрдүүлдэг, ГШХО-ын 40 орчим хувийг, гадаадын өрийн 50 орчим хувийг энэ төсөл дангаараа эзэлдэг. 2009 оны гэрээ байгуулагдсанаас хойш 16 жил өнгөрсөн цаг мөчид үнэлэлт дүгнэлт өгч, алдаа оноо дүгнэх цаг болсон гэж бид үзсэн. Энэ цаг үетэй энэ жил бүтээн байгуулалт 100 хувь дуусч, үүнээс цааш олборлогч үйлдвэрлэгч болж байна.  Удахгүй дэлхийн гуравдагч том үйлдвэрлэгч болох төлөвлөгөөтэй байгаа. Олон нийт  байгалийн баялгийн эзэд нь , анхны 53 хувийн өгөөжөө нэхсээр байгаа. Иймээс ч түр хороогоор эдгээр чухал асуудлуудыг хөндлөө. 

Нийт 94 мянган нотлох материал цуглуулж, 18 хянан шалгагч шинжээч ажиллаж, гурван өдрийн сонсголоор олон нийтэд танилцуулж,  тайлагнасан. Цаашид илүү харилцан ашигтай, тэгш эрхтэй, нээлттэй ил тод байх урт хугацааны түншлэлийг хөрөнгө оруулагч талдаа баталгаажууллаа.  Хянан шалгах түр хороо гэдэг парламентын хяналтын хамгийн сонгодог механизм. 

УИХ-ын гишүүн П.Ганзориг: Тогтоолын хэрэгжилтэд парламент хяналт тавина. 2024 онд удаа шинэ парламент бүрдсэн. Тиймээс УИХ-аас гарсан тогтоолуудын хэрэгжилтэд ЗГ-ыг шахаж шаардахад парламент хүчтэй болсон. Хэрэгжих боломж нь илүү хүчтэй болсон.