

Хяналт, бүтээмжийн менежер болоод ТӨХК-ийн хувьчлалтай холбоотой УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрээр "Хяналтын менежерүүд ЗГ-аас шийдвэр гарснаар хүчингүй болж, ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл бүрдэж байна. 20 орчим сая төгрөгийн цалинтай байсан иргэд гурван сараар гэж тооцвол 60 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл бүрдсэн байна. Хуулийн дагуу ажилгүйдлийн тэтгэмжээ авах ёстой ч яагаад цалин нь 20 сая төгрөгөөр тогтсон юм. Ямар гэрээ байгуулсан юм. Гэрээний хүрээнд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй юм уу гэдэг асуудал үүснэ. Үүнээс харахад үрэлгэн, ард түмний өмчийг хайрладаггүй нь харагдаж байна. Төрийн өмчит компанийг хувьчлах нь зөв. Гэхдээ 18 өөр төрлийн компанийг нэг тогтоолоор хувьчлахыг дэмжихгүй. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн өр өгөөж үнэ цэнийг маш сайн тооцох хэрэгтэй. ТӨХК ДНБ-ийн 74 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөтэй байна. Алдагдал, орлоготой холбоотой дүгнэлт хийх шаардлагатай. ТӨХК алдагдалтай ажиллаж байгаа нь засаглалтай л холбоотой. Гэтэл ашигтай ажиллаж байгаа компани хувьчилж байж ашигтай ажиллана гэхийн эсрэг байна" гэлээ.
