m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
4 цагийн дараа
139
О.Цогтгэрэл: Дэд сайдын асуудал зөвхөн АН-ын шаардлага биш, ард түмний хүсэл эрмэлзэл

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодруулж байна. Тэрээр "Засгийн газар огцруулахаар АН-ын 35 гишүүн гарын үсэг зурсан. УИХ дахь АН-ын бүлгээс ЗГ огцруулах байр суурьтай хэвээр байна. Өчигдрийн ажлын хэсэг намрын чуулганд хууль өргөн барих санаачилга гаргасан тухай юм. Зарчмын байр суурь хэвээрээ байгаа. Надад мэдээлэл өгөхдөө ажлын хэсгийн зорилго зөвхөн дэд сайдын түвшний биш. Төрийн том бүтэц, өргөн хүрээнд асуудлыг шуурхайгаар шийдэх хэрэгтэй гэх саналыг манай гишүүд санаачилж, ажлын хэсэгт орсон. Миний хувьд элдэв янзын тохироо наймаа байхгүй. Би зарчмын шаардлага тавьж байна. Энэ бол АН-ын шаардлага биш, ард түмний хүсэл эрмэлзэл зөвхөн дэд сайдын асуудал биш. Энэ бол авлига, хулгай, эдийн засгийн уналтын тухай байр суурь. Үүнийг бид одоо илэрхийлэхгүй бол хэзээ илэрхийлэх юм бэ. Зураагүй гишүүн дотор томилолттой, гадаад дотоод явсан гишүүн байна" гэлээ.