m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
2025.12.26 15:28
352
Г.Занданшатар: АН улсын эдийн засгаа сэргээхэд биш дэд сайдаа ярьсаар байгаад асуулгын цаг өнгөрлөө

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан УИХ-ын асуулгын цагаар үргэлжилж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. Тэрбээр  "Унасан эдийн засаг-уруудсан итгэл" гэж үнэн. Гэхдээ улсын эдийн засаг сэргэсэн. Эрс шийдэмгий бодлого хэрэгжүүлж, авлигатай тэмцсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 6.5 хувьд хүрнэ. Гадаад валютын нөөц анх удаа зургаан тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханшийн уналт саарлаа. Хүнд сорилттой жил байлаа.Бүгдийг сайн сайхан боллоо гэж хэлэхгүй ч сорилтыг даваад явж байна.  Олон улсын нөхцөл байдлыг харахад ирэх жил хүнд байна. Гэвч эдийн засгаа сэргээх 300 хоногийн төлөвлөгөө батлаад ажиллаж байна. Өдөр өдрөөр нь шахаад, сайд, дэд сайдтай нь шахаад ажиллаж байна. 

Гэвч АН улсын эдийн засгаа сэргээхэд биш дандаа дэд сайдаа ярьсаар байгаад асуулгын цаг өнгөрч байгаад харамсч байна. МУ 220 мянган төрийн албан хаагчтай. Төрийн албан хаагчийн үр дүн бүтээмжийг сайруулахад анхаармаар байна.  53 хүнсний үйлдвэр барьсан бол үүнийг 100 болгомоор байна. 

 4398 ААН данс хаасан байснаа нээсэн. МИАТ-ийн даргыг шалгахад МИАТ-ийг 10 тэрбумын алдагдалтай гэж чөлөөлсөн. Гэвч нарийвчлэн шалгахад авиа бензиний өсөлтөөс шалтгаалсан алдагдал үүссэн учраас хувь хүний буруу биш харин үр дүнтэй ажилласан гэж дүгнэсэн. Иймээс алдагдлын шалтгааныг бодолцож үзээд аялал жуулчлалаар нөхөх үүрэг даалгавар өгч байгаа.  Дэд сайдууддаа 30 хоногийн хугацаатай даалгавар өгч ажиллуулж байгаа" гэлээ. Асуулгын цаг үргэлжилж байна.