

2025 онд спортын салбар монголчуудыг уухайн түрлэг дор нэгтгэсэн, олз арвин жил байлаа.
Онцолбол, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг монгол улсад зохион байгуулсан юм. 27 орны 40 баг өрсөлдсөн уг тэмцээнд манай улсын эмэгтэй шигшээ баг мөнгөн медалийн эзэн болсон.

-Саудын Арабын Эр-Рияд хотноо болсон “Esports World Cup 2025” дэлхийн цомын тэмцээний “Counter Strike 2” төрөлд Монголын The MongolZ баг аварга боллоо.Энэ тэмцээн нь нийт 1,250,000 ам.долларын шагналын сантай бөгөөд шилдэг 16 баг оролцсон.The MongolZ багийн хувьд финалын шатанд Турк улсын “Aurora Gaming” багийн эсрэг “Best of 5” буюу таван “map”-аар ялагчийг тодруулах журмаар тоглож 3:0 харьцаагаар хожлоо.

-Дэлхийн боксын холбооны (WBA) Төв Азийн аваргын бүсийн төлөөх тэмцээнд гавьяат тамирчин Э.Цэндбаатар ялж, аваргын зургаа дахь бүсээ зүүсэн юм.

- "Physical Asia" шоунд Азийн найман улс хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөнөөс манай улсын баг амжилттай оролцож, дэд байранд шалгарлаа

- Холимог тулааны Ази тивийн шилдэг холбоо болох "One Championship" холбооны аваргын бүсний төлөөх тулаанд Холимог тулаанч Б.Энх-Оргил ялалт байгуулж, аварга боллоо

- Хасын хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн Зүүн бүсийн аварга багаар тодорлоо

- “Alpha gaming” баг дэлхийн аваргын 3-р байрт шалгарч, Бүрэнбаяр шилдэг тоглогчоор тодорлоо.

Бичлэг үзэх:
