
Холимог тулааны дэлхийн аварга Б.Энх-Оргил Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ.

Тэрбээр "Ийм сайхан өдөр төрөөс шагнал авч байгаадаа баяртай байна. Туурга тусгаар улсын иргэн би ийм сайхан түүхтэй улсын иргэн болж , төрдөө үнэлэгдэж шагнал авч байгаадаа туйлын их баяртай байна. Манай багш 11 жилийн өмнө миний тоглож байгаа холбооны дэлхийн аварга болж байсан. Залгамж халаа болж, дэлхийн аварга болсондоо баяртай байна. Мэдээж гэр бүлийнхэн, дэмжиж байгаа маш олон хүндээ баярлалаа гэж хэлье.
2025 он үр өгөөжөө өгсөн сайхан жил боллоо. 2025 оны нэгдүгээр сарын 6-нд ялалтаар тулаанаа эхлүүлж байсан бол 12.6-нд ялалтаар өндөрлүүлж, дэлхийн аварга гэх эрхэм хүндтэй цол авсан.
Мөн "Стэп линк" ХХК-аас спортын заал өмчилж өгөхөөр ярьсан. Энэ нь надад өгч байгаа бэлэг боловч спортын салбарт оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж бодож байна.
2026 онд авсан гавьяа шагналаа бататгах ёстой. Ирэх онд хоёр тулаан хийх зорилт тавьсан. Бүсээ хамгаалах ёстой. Үүний төлөө хүч хөдөлмөр гаргана. Маргааш миний төрсөн өдөр. Ээждээ маш их баярлалаагэж хэлье" гэлээ.
