m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
2 цагийн дараа
142
"Эрүүгийн хуулийн 13.14 нь Үндсэн хууль зөрчсөн" гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хэлэлцэнэ

УИХ-ын намрын чуулган хаагдахаас өмнө буюу өнөөдөр Эрүүгийн хуулийн 13.14 буюу Худал мэдээлэл тараах гэх зүйл заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэнэ. 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ хэлэлцэж, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн шийдвэрийг 2025.11.24-нд гаргасан юм. Тодруулбал, 2020 онд УИХ-ын өөрчилсөн Эрүүгийн тухай хуулийн эл заалт нь Монгол Улсын иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхэд халдсан гэдэг шийдвэрийг ҮХЦ гаргасан юм. Улмаас өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дунд суудлын дүгнэлтийг хэлэлцэж, хэрэв УИХ үндэслэлгүй гэж үзвэл их суудлын хуралдаан зарлах юм.