m.mn
түрүүлж мэдээлнэ
Эрэн сурвалжлах
3 цагийн дараа
1051
УЕП-ын Ёс зүйн зөвлөл 16 настай охины хэрэг дээр ажилласан хоёр прокурорыг авч хэлэлцэнэ
Нийгмийг донсолгосон 16 настай охины хэрэг дээр ажилласан хяналтын хоёр прокурор Г.Янжиндулам, Г.Баясгалан нарыг өнөөдөр УЕП ёс зүйн зөвлөлийн хурлаар авч хэлэлцэнэ. 
Амь хохирогчийн ээж Г.Отгонтуяа "Хийсэн хэрэг нь бичлэгээр баримт болж үлдсэн байтал яагаад энэ нэр бүхий 2 прокурор алуурчдыг хохирогч болгосон нь прокурорын ёс зүй, үндсэн ажлын чиг үүргийг уландаа гишгэсэн үйлдэл гэдэг нь илт байна" хэмээн өөрийн сошиал нүүр хуудастаа бичиж, гомдол гаргасны дагуу өнөөдөр ёс зүйн хурлаар хэлэлцэж буй юм. 
Прокурорын ёс зүйн зөвлөл нь прокурор ёс зүйн дүрэм зөрчсөнтэй холбоотой асуудлыг шалгах, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй, орон тооны бус зөвлөл юм. Прокурор ёс зүй зөрчсөн эсэх асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, дүгнэлт гаргана. Ёс зүйн зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг үндэслэн Улсын Ерөнхий прокурор өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргана.