

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АҮЭБ-ийн Дэд сайд Б.Энхтүвшин: Улаанбаатар хотод нефтийн бүтээгдэхүүний хангалт сайжирсан. Өнгөрсөн бүтэнсайн өдрөөс эхлэн хөдөө орон нутаг, аймаг, сумуудад нийлүүлэлт хийгдсэн. Он гараад нөөцийн бүрдүүлэлтээ сайжруулах шаардлагатай. Улсын хэмжээнд жилийн өмнө 30 хоногийн нөөц бүрдүүлэх савны нөөцтэй байсан. Өнөөдрийн нөхцөл байдлыг харвал 20-25 хоногийн нөөц бүрдүүлэх савтай байна.
Шатахуун, тослох материалын захиалгыг өгөөд баталгаажуулсан. 140 мянган тн АИ-92, 95 орж ирнэ. 150 мянган тн дизель түлш ирнэ.
Харин өнөөдрийн байдлаар нийт 12 сард орж ирэх ёстой АИ-92 авто бензинээс 8 мянган тн орж ирэх дутуу байна. Үүний 4-5 мянган тн нь ачигдаад замдаа явж байгаа. Бидний захиалсан захиалгаас 30 хувь илүү орж ирсэн байна. Дизель түлшний нөөц бүрдүүлэхэд ямар ч асуудал гарахгүй. Мөн онгоцны шатахууны бүтэн сарын нөөц байгаа. 1 сарын сүүлээр жуулчид их гадагшаа явдаг учир зарцуулалт их байгаа. Гэсэн ч бид 36 хоногийн нөөц бүрдүүлсэн.
Мөн шагийн шатахуун худалдаалагдаж байх магадлалтай байна. Тийм учраас энэ мэт жоохон хомсдолын үед илүү ашиг олох гэж бусдыгаа ийм байдал руу битгий оруулаарай. Ард иргэд ч гэсэн шагийн шатахууны талаар мэдээллийг бидэнд өгөөрэй.
Давагдашгүй хүчин зүйл тохиолдохгүй л бол шатахууны нөөц бүрдүүлээд, нефть бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт асуудалгүй ямар ч саадгүй болсон.
Шууд дамжуулалт:
