Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
261
Л.Энх-Амгалан: ЗГ дандаа томилгоо хийсэн юм шиг харагдаж байгаа байх

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Намрын чуулганаар улсын төсвийг баталдаг. Ямар ч байсан улсын төсөв батлагдсан. Гэхдээ улсын төсөв батлагдахад том эрсдэлүүд байсан. Экспортын бүтээгдэхүүн нүүрсний үнэ унасан. 2.2 их наядын алдагдалтай төсөв баталсан. Тэгэхээр тус орлогыг яаж нөхөх үү гэдэг ажил байна. Багш нар ажил хаялт хийсэн. Эрүүл мэндийн салбарынхан мөн ажил хаялт хийсэн.

Эрүүл мэнд боловсролын салбарынхны цалингийн нэмэгдэл 1.2 их наяд руу очиж байгаа. Үүнийг ямар их үүсвэрээр нөхөх үү гэх асуудал яригдаж, хэлэлцүүлгүүд хийгдсэн. 

Гэхдээ ямар ч байсан цаг хугацаандаа төсвөө баталсан. Гэхдээ УИХ-ын дарга өөрчлөгдсөнтэй холбоотой ЗГ огцорлоо. Шинэ ЗГ байгуулагдсантай холбоотой бүтэц зохион байгуулалт, Монголбанкны удирдлагуудын хугацаа дууссан зэрэг иргэн талаасаа харвал дандаа томилгоо хийсэн юм шиг харагдаж байгаа байх. Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байгаа нэг давуу тал нь Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулиудыг УИХ-д намрын чуулганаар өргөн барьсан. Эдийн засгийн эрх чөлөөний хуулийг өнөөдөр хэлэлцэх эсэхийг шийдэх гэж байна. 

Шууд дамжуулалт: