

УИХ-ын О.Саранчулуунаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Ялгаварлан гадуурхалт, дарамтаас сэргийлэх хуулийг өргөн барьж арай амжсангүй. Гэхдээ нийгмийн ажлын тухай хууль болон саадгүй байдлын тухай хуулийн бичиг баримт дээр ажиллалаа. Намрын чуулганаар өөрийнхөө ажиллаж байгаа гурван хууль болон 5 жилийн төлөвлөгөө дээр илүү фокуслаж ажилласан. Манай улс маш олон төлөвлөгөөтэй юм байна. Тав, арав гэх мэт. Мөн алсын хараа 2050 руу дөхөхийн тулд задалж харах шаардлага гарсан.
Улсын төсвийн тухай хэлэлцүүлэг хийсэн. Биелэлт, гүйцэтгэл, үр дүнг нь харсан. Тэгэхэд урт хугацааны төлөвлөгөөний баримт бичгүүд дээр логикийн хувьд зарим нь маш бүрхэг байсан. Тиймээс энэ асуудлыг эргэж харах ажлын хэсэгт орж ажилласан. Энэ ажлын хүрээнд маш нарийн хэд хэдэн баримт бичгийг цэгцэлсэн.
Дунд нь байсан 10 жил гэх төлөвлөгөөг байхгүй болгосон. Ингээд тав таван жилээр явах төлөвлөгөө руу орсон. Энэ ажлын хүрээнд хөгжлийн баримт бичиг, бодлогын баримт бичгүүд нэг тийшээ цэгцрэх ажил болсон. Мөн миний хувьд хамгийн олон хэлэлцүүлгүүдийг хийж ажилласан байгаа.
Шууд дамжуулалт:
