
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Учир нь Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар өөрийн хүсэлтээр одоогийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн сарын 19-нд өгсөн юм. Улмаар өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцэж, Ёс зүйн дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонгохыг МАН-ын бүлгээс санал болгосныг байнгын хорооны гишүүдийн 64.7 хувийн саналаар дэмжсэнээр Ёс зүйн дэд хорооны даргаар сонгогдлоо.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
-УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал бол УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн хүрээнд цаашлаад төрийн албан хаагчийн ёс зүйн хуулиар зохицуулагдана. Уг эрх зүйн хүрээнд тус асуудлыг тодорхой тусгаж өгсөн байгаа, тиймээс хуулийн хүрээнд шийдвэрлэнэ” гэлээ.
