Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
288
Л.Мөнхбаясгалан: ҮХЦ-ээс эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлсэн

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, 1992 онд шинэ ҮХ баталснаар хүний эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, ард түмний мэдэх эрхийг нээж өгсөн. ЭХ-ийн 13.14-ийн цэцийн дүгнэлтийг хэлэх гэж байна. Би 28 жил сэтгүүлчээр ажилласан. Энэ 28 жилийн хугацаанд хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрхийн тухай дэлгэрэнгүй тайлбарыг ҮХЦ анх удаа гаргалаа. Үүгээрээ маш их онцлог. Мөн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үнэн бодит мэдээлэл дамжуулах, авлига албан тушаалын эсрэг эрэн сурвалжлах сэтгүүл зүй явуулах энэ бүх эрхийг хаасан байна. Нөгөө талдаа ард түмний мэдэх эрхийг хаасан байна гэдэг дээр ҮХЦ үнэхээр гайхамшигтай дүгнэлт гаргасан. 1992 оноос хойш анх удаа монголын түүхэнд болж байгаа үйл явдал. 

Үүнд, Хүний алдар хүнд нэр төрийг хамгаалах ёстой. Тэр нь зөв. Гэхдээ илт худал мэдээлэл түгээнэ гэдгийг огт тайлбарлаагүй, хууль тогтоогчийн алдаа болсон. Хууль тогтоогчийн алдаанаас болж өнөөдөр үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хаагдаж байна. Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө, үйл ажиллагаа доголдож байна. Нөгөө талд нь ард түмний мэдэх эрх хаагдаж байна гэх дүгнэлтийг ҮХЦ гаргасан. 

Прокурор, цагдаагийн байгууллагад сэтгүүлч намайг гүтгэсэн гэх гомдол ирэхэд хоёр талын тэнцвэртэй  байдлыг хадгалдаггүй. Тухайн хүнийг цагаатгах, яллах хоёр талыг тэнцвэртэй барьж, нотлох баримтыг цуглуулах үүргээ шууд умартдаг. Шууд тэр хүнийг буруутай гэж үздэг. Мөн ЭХ-аар хүлээн зөвшөөрөгдсөн таслан сэргийлэх арга хэмжээг дураараа авдаг. 

Үүнийг хууль тогтоогчийн алдаатай үйлдлээс болсон заалт байна гээд түдгэлзүүлсэн байгаа. 

Шууд дамжуулалт: