m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
37 мин дараа
62
СБД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний салбар зөвлөлийн хэрэгжүүлсэн ажил улсын хэмжээнд I байранд оржээ

СБД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний салбар зөвлөл энэ онд таван зорилтын хүрээнд 20 арга хэмжээ тусган хэлэлцүүлж батлуулсан. Үүнээс төлөвлөгөөг 100 хувь биелүүлэн, улсын аварга болжээ. СБД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний салбар зөвлөлийн энэ онд хийсэн онцлог ажлуудаас дурьдвал: 

-Хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлийн дагуу ХБИ ажиллуулах байсан ч ажиллуулаагүй 20 ААН 553 сая төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлсэн. 

-Дүүргийн хөрөнгө оруулалтаарс 12-р хороо, 32-р тойрогт  545 м2 хөтөчтэй явган зам засварлажээ. 

-Дүүргийн  171 төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн орц гарц, налуу зам, бие засах газар,  хөтөч хавтангийн хүртээмжийн судалгааг гаргасан. 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах  арга зүйд суралцах хоёр удаагийн сургалтыг зохион байгуулж, 164 багш ажилчдыг хамруулсан

-ХБИ-ий санхүүгийн дэмжлэг олгох төсөлд 46 иргэний материалыг хүлээн авч, 20 иргэнийг сонгон шалгаруулж 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. 

-Хөгжлийн бэрхшээлтэй  хүүхэд рүү чиглэсэн 8 арга хэмжээ зохион байгуулж 965 хүүхдийг хамруулжээ.